ECO ABC - гал унтраагуур тогтоогчийн хамт

ABC CE Стандартын нунтаг гал унтраагуурЭнэхүү CE стандартын гал унтраагуур нь албан байгууллагын зориулалттай бөгөөд 21м.кв талбай бүхий доорхи ангилалд хамаарагдсан галыг унтраах боломжтой:

  • А- хатуу шатах материал
  • В- шингэн шатах материал
  • С- цахилгаан шатах материал

Монгол Улсын Галын Аюулгүй Байдлын хуулийн норм стандартад заасны дагуу 21м.кв талбайд 1 ширхэг АВС 4кг гал унтраагуур байна гэж заасан байдаг. Энэхүү гал унтраагуурыг 2 төрлөөр тогтоож байрлуулах боломжтой. Шалан дээр тавих буюу хананд газраас дээш 60 см өндөрт байрлуулна.

Энэхүү гал унтраагуур нь -30°C/ + 60°C –д хадгалагдах ба 1кг, 2кг, 4кг, 6кг, 9кг, 25кг-н савалгаатай байна.